УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Тус хуулинд УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулна хэмээн зааж өгсөн юм. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцэж "Иргэдийг газаргүй болгох гэж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл" гэж байгаа юм.
Т.Энхэлээ