Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан саналтай гишүүд байгаагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг 78 хувийн саналаар дэмжиж баталлаа.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлав
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулсан. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан саналтай гишүүд байгаагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг 74.6 хувийн саналаар дэмжиж баталлаа.
Т.Энхэлээ