МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж намын ээлжит Бага хурлаа 12-ны өдөр хуралдуулахаар товлосон байна. Бага хурлаараа орон гарсан нийслэлийн болон орон нутгийн Бага хурлын гишүүдийг нөхөж сонгоно.
Мөн намын дотоод асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал, сонгуулийн бэлтгэлээ хэрхэн хангах, ирэх сонгуульд МАХН-тай эвсэх буюу нэгдэж оролцох эсэх, эвсэх бол ямар байдлаар хамтрах вэ гэх зэрэг тодорхой асуудлууд багтаж буй гэх мэдээлэл байна.
Т.Сар
Сэтгэгдэл (9)