УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Хөгжлийн бодлогын баримт бичиг болон дагалдан гарсан хууль, тогтоолын төслүүд, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулсан юм. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зарим нь Зөрчил, Эрүүгийн хэрэг хоёрыг ялгаж, салгаж өгөх ёстой гэсэн саналыг хэлж байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Тусгай зөвшөөрөлгүй хүн хууль зөрчиж, үнэт чулуу тээвэрлэсэн хадгалсан бол зөрчилд хамруулж байна. Энэ хуулийг гарснаар нинжа нарын үйл ажиллагаа зогсож чадах уу?
З.Энхболд: Зөвшөөрөл аваад бичил уурхай эрхэлж байгаа бол энэ хууль хамаагүй шүү дээ. Чулуу түүмээр байгаа бол зөвшөөрлөө ав гэсэн үг гэв.
Уг хуулийг зүйл заалт бүрээр нь санал хурааж байна. Санал хураалт үргэлжилж байна.
Т.Энхэлээ