Гадаад хэргийн яамны “Зөвшилцөх танхим”-д яг одоо улс төрийн намуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалт болж байгааг эх сурвалж мэдээллээ. “Нэг Монгол” хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү уулзалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцэх аж.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ардчилсан нам, ИЗНН, МҮАН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь барьж байгаа бол МАН-ын бүлэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо биш. Мөн энэ УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй” гэсэн байр суурь барьж байгаа юм.