УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд тус бүр үргэлжилж байна.
Ардчилсан намын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн аж. Мөн бүлгээр сонгуулийн тогтолцооны талаар ярилцах юм байна. УИХ-д Сонгуулийн тухай гурван төсөл өргөн мэдүүлэгдсэн. Тэр бүрт сонгуулийн тогтолцоог тусгасан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 48х28 буюу одоогийн тогтолцоогоо хадгалах, МАН-ын бүлэг 48 тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтын ард бичигдэх ч хүнийг нь харж сонголт хийх боломжийг сонгогчид олгох хувилбарыг тусгах нь оновчтой гэж үзэж байгаа юм.
Д.Дуулим