Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн төсөл, Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийн төслийн тухай зэрэг 16 асуудал хэлэлцэн, 3 танилцуулга сонсох юм байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзалтад оролцох, Зүүн чиглэлийн төмөр замын төслийн тухай, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай зэрэг асуудлууд хэлэлцэх дараалалд багтжээ.