Ардчилсан хувьсгалын 26 жил, Ардчилсан нам байгуулагдсаны 15 жилийн ой өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон. Энэ өдрөөр өнөөгийн АН-ыг байгуулсан тухайн үеийн таван намын удирдлагууд мэндчилгээ, ил захидал илгээснээс МҮАН-ын дарга, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бичсэн нээлттэй ил захидал улс төрийн хүрээнийхэн төдийгүй АН-ын гишүүдийн анхаарлыг татаж байгаа. Тэрбээр АН хэдхэн хүний хувийн компани болж байгааг шүүмжилж. Энэ бүх ужгирсан асуудлыг шийдэх гол гарц нь намдаа “их цэвэрлээ” хийх хэмээн ил захидалдаа бичсэн. Харин түүний захидалд намын удирдлагууд нь ямар байр сууриас хандаж байгаа нь сонирхолтой байгаа юм.
Энэ асуудалтай зэрэгцэн АН энэ онд багтаан Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар товлоод байгаа гэнэ. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа намын гишүүдийнх нь ярьж, бичиж буй дотоод асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (4)