Ардчилсан намын зүгээс Ш.Түвдэндоржийг УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар дахин томилжээ.
Байнгын хорооны даргын албан тушаалаас өнгөрсөн аравдугаар сард чөлөөлөгдсөн тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад дур мэдэн өөрийн нэрээ дэвшүүлсэн хэмээн багагүй шүүмжлэлд өртөөд байсан билээ.
Тэгвэл намын нөхөд нь удаан хугацаанд ярилцсаны эцэст түүнийг намынхаа төлөө олон жилийн турш тууштай зүтгэсэн хэмээн үзэж бүлгийн дэд даргаар дахин сонгосон байна.
Сэтгэгдэл (3)