УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс мэдээлэл хийв.
УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 иргэн хамрагджээ. Хорихоос өөр төрлийн буюу торгох, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, бичиг баримтыг прокурор хянаж, 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг материалыг прокурор хянаж 4984 ялтны ялыг хуульд хамруулан хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.