Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг хар машиныг хяналтын тооллоготой болгохыг шаардлаа

2015-12-08
0
ЖИРГЭХ

        УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн баримталж буй байр суурийн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөхөд 20 хоногийн хуулийн хугацаа үлдээд байгаа энэ хариуцлагатай цаг үед сонгуулийн хуульд зайлшгүй шаардлагатай тодорхой өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Үлдэж буй богино хугацаанд энэхүү өөрчлөлтийг оруулж чадвал ирэх сонгуулиар ард түмний итгэлийг хүлээсэн, эдийн засгийн хямралаас гаргах төр засаг бүрдэх үндэс болох учиртай. УИХ сонгуулийн хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд 10 гаруй хоног өнгөрсөн ч тодорхой ахиц гарахгүй байгаа учраас МАН-ын бүлэг мэдэгдэл гаргахаар болсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Ингээд сонгуулийн хуулийн талаар бүлгийн баримталж буй байр суурийг танилцуулсан юм.

 

Нэгдүгээрт, сонгуулийн саналыг хар машинаас гадна гар тооллогоор давхар тоолж баталгаажуулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг Сонгуулийн хуульд тусгах ёстой. Санал тооллогын хар машинд эргэлзэж байгаа ард түмний эргэлзээг тайлах ёстой. Төрийн эрх мэдлийг ард түмний мэдэлд байлгахын тулд хяналтын тооллогыг заавал гараар хийх ёстой гэж үзлээ.

 

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэж шийдсэн. Үндсэн хуулийн 21.2-т "УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно" гэж заасан. Иргэд УИХ-д өөрсдийг нь төлөөлөх гишүүнээ өөрсдөө мэдэж сонгох ёстой. Намын нэрийн ард ямар хүнийг дугуйлж байгаагаа ард түмэн мэдэхгүй байна. Намын жагсаалтаар орж ирсэн зарим хүмүүс улс орон, ард түмний нийтлэг эрх ашиг гэхээсээ зөвхөн намдаа, намын удирдлагаадаа үйлчлэх тохиолдол гарч байна.

 

Гуравдугаарт, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн өөрийн нам, эвслээс гарвал эргүүлэн татдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Олон түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсоныхоо дараа өөр намд урваж байгаа нь төрийг наймааны хэрэгсэл болгож, ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна.

 

Дөрөвдүгээрт, сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийддэг болъё. Дахин болон нөхөн сонгуулийн хугацааг хуульд тодорхой зааж өгөх ёстой. Сонгуулийн хууль зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгая гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдэв. 2012 оны сонгуулийн маргаан одоо болтол дуусаагүй дөрвөн жил үргэлжилж байна. Тухайлбал, Говьсүмбэр, Говь-Алтай, Дархан-Уул зэрэг аймагт үргэлжилж байна. Дархан-Уул аймагт болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн эхнийх нь хүчингүй болсон. Хоёр дахь санал хураалтаар 200 хүний саналаар тухайн нэр дэвшигч төлөөлөгч болж байна. Энэ нөхөн сонгуульд ганцхан АН оролцож, бусад намыг оролцуулаагүй. Засгийн эрх барьж байгаа нам хууль зөрчиж иргэдийн сонголтыг өөрчилдөг байдлыг зогсоох ёстой гэж гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэлэв.

 

Тавдугаарт, СЕХ-г татан буулгаж, төв газар болгохыг МАН-ын бүлэг дэмжихгүй. СЕХ бол Үндсэн хуульд заасан бүтцийн байгууллага. Тиймээс энэ байгууллага өөрийн гэсэн бие даасан хуультай, эрх зүйн байдал, бүрэн эрх нь хараат бус, тогтвортой байх ёстой. Энэ байгууллага хамтын шийдвэр гаргадаг зөвшилцлийн байгууллага байх ёстой. Дэлхийн бүх оронд ийм жишиг байдаг. Гэтэл хуулийн төсөлд оруулсан энэхүү түр комисс нь сонгуулийн үед ажиллаад татан буугдах учраас хариуцлага хүлээхгүй болох нь. Түр комиссын дэргэд Сонгуулийн улс төрийн зөвлөл гэж байгуулах нь буруу гэж МАН-ын бүлэг үзлээ.

 

Зургадугаарт, саналын хуудсанд нам, эвсэл, нэр дэвшигчийг бичихдээ УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгах биш УДШ-д бүртгүүлсэн дарааллыг баримтлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Одоо оруулж ирсэн төслөөр парламентад хамгийн олон суудал авсан нам нь саналын хуудасны эхэнд бичигдэнэ гэжээ. Улс төрийн намуудыг парламентад суудалтай, суудалгүйгээр нь ялгаварлах нь буруу гэж МАН-ын бүлэг үзлээ.

 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Шударга сонгууль явуулахын тулд хар машины эргэлзээг тайлахыг ард түмэн хүсч байгаа. Санал хураалтын дараа бүх саналыг гараар тоолж хар машины тооллогын дүнтэй таарч байна уу, зөрж байна уу гэдгийг яагаад хийж болдоггүй юм бэ. Эрх баригчид хар машинаар хяналтын тооллого хийлгэхгүй гээд байгаа нь улам эргэлзээ төрүүлж байна" гэж онцлов.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Хэрэв хар машин үнэхээр асуудалгүй бол хэвлэл мэдээллийнхэн, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн өмнө тавьж байгаад баталгаажуулах хэрэгтэй. Энэ машин хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа учраас эргэлзээ үүсч байгаа. Тийм учраас манай бүлэг хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг сонгуулийн хуульд оруулах саналыг тавьж байгаа" гэв. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Хар машинтай холбогдсон эргэлзээ яагаад гараад байна вэ гэхээр 2012 оны орон нутгийн сонгуулийн дүн өмнөх сонгуулийн эцсийн дүнгээс хамгийн удаан хугацаанд гарсан. Уг нь хар машинаар маш хурдан тоолно гэж хүлээж байсан ч бидний хүсэн хүлээсэн үр дүн ажиглагдаагүй. Тиймээс хар машины санал тооллогын дүнг гараар давхар баталгаажуулъя гэсэн санал тавьж байна" гэлээ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.179.31.242)
    minii bodloor mashin zov bogood shudrga
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.172)
    Хар машиныг сонгууль дуусангуут цагдаа,тагнуулаас хүмүүс ирж яаран сандран хуулиар дарамтлан нэг тийшээ авч явдаг.Энэ бол хардах нэг үндэслэл.Хоёрт,саналын хуудаст санал өгөхөд заавал урьдчилан тавьж өгсөн эсгийн балаар зуруулдаг,үзгээр яагаад болохгүй гэж? Гуравт,санал тооллогын дүн нэр дэвшигч нар дээр ойролцоо нэг л давтамжтай гардаг,үүнийг юу гэж үзэх вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг судлахад бараг харагдана. Энэ бүхнийг МАН ил хэлчихгүй,худлаа дүлэгнээд байх юм,юунаас айгаад байгаа юм?
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    ooo za za luivariin har mashinaar sanal avahaar bolchihson um bna l daa
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (119.40.97.116)
    гараар тоолж саналын хайрцгаа гуу жалга руу авч зугтах жүжгээ тогломоор бна уу. Сонгууль гэж жинхэнэ хошин шогийн тоглолт бдог байж билээ.
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • зочин (103.229.123.5)
    Бямбхцогтоо чи битгий шаагаад бай
    2015 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    7 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    16 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    50 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    58 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    1 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    1 цаг 34 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    1 цаг 50 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    2 цаг 0 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 17 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    2 цаг 38 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    2 цаг 58 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    2 цаг 59 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    3 цаг 7 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    3 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    3 цаг 39 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    3 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    4 цаг 35 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    4 цаг 42 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 50 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК