Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг завсарлага авлаа

2015-12-08
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.08/ хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан. Мэдээллийг тус Комиссын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хийсэн юм.

Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан бөгөөд Комиссын даргаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл, мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар, Монголын Хуульчдын холбооноос хуульч Д.Батсүх, З.Сүхбаатар нар орж ажилласан. Комиссын бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагдсан Комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахаас татгалзсан хэмээн мэдээллийн эхэнд дурдсан.

 

Тэрбээр, Комисс нь дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар 2015 оны 9 дүгээр сарын 02, 16; 10 дугаар сарын 29, 30; 11 дүгээр сарын 9, 17; 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 7 удаа хуралдаж, 2015 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болон нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401, 407 дугаар ангиудад тус тус очиж Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан гээд энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг Монгол Улсын шүүх анх удаа бие даан хэрэгжүүлсэн болохыг онцолсон юм.

 

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын мэдээлснээр, “Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагджээ.

 

Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагджээ.

 

Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулж үүнээс, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих, баривчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж сулласан 36.1 хувь буюу 1370, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 45.1 хувь буюу 1713 ялтан байна.

Баривчлах, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нийт 6974 ялтнаас 6308 ялтан буюу 90.4 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас чөлөөлжээ.

 

Хорихоос өөр төрлийн ял /торгох, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх/ шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, баримт бичгийг прокурор хянаж, үүнээс 91.3 хувь буюу 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг, материалыг прокурор хянаж 90.2 хувь буюу 4984 ялтны ялыг хуульд хамруулан үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Тэрбээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Үүнээс нийт 2071 ялтныг дэглэмээр авч үзвэл, баривчлах ялтан 143, жирийн дэглэмийн 1492, чанга дэглэмийн 409, онцгой дэглэмийн 25, гяндангийн 2 ялтан суллагдсан байна. Мөн гадаад улсын харьяат 9 ялтан тус хуульд хамрагдсан болохыг дуулгасан.

 

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тахарын алба, түүний харьяа орон нутаг дахь тойрог, хэсгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа хорих ангиас суллагдсан 107, цагдан хорих байрнаас суллагдсан 45 иргэнийг орон нутаг дахь харьяалах Цагдаагийн албанд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангид суллагдсан 38 иргэнийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангиас суллагдсан 26 иргэнийг харьяа орон нутгийн Цагдаагийн албанд, Дамжин өнгөрүүлэх хорих ангиас суллагдсан ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 1, Филиппин улсын 1, нийт гадаадын 8 иргэний Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албадан гаргах хэлтсийн холбогдох албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэж өгсөн талаар мэдээлэлдээ мөн дурдсан.

 

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор тус газрын хамгаалалтад байсан гэрч, хохирогч нарын аюулгүй байдалд заналхийлсэн этгээдүүдээс хорих ялаар шийтгүүлсэн 4, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас тус бүр 1, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан иргэн 1, нийт 7 арга хэмжээ цуцлагдсан байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд /хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2/ холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байна. Тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл 3 иргэнийг ”Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад, 6 иргэнийг “Заюу тайж” төрийн бус байгууллагад, Орхон аймагт 2 иргэнийг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх 81.451 иргэн мэдээллийн санд бүртгэгдсэнээс Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэлээр эрх хасуулсан 80.281, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар эрхээ хасуулсан 1170 жолооч байна. Үүнээс 52.938 иргэний жолоодох эрхийн үнэмлэх олгох материалыг хүлээн авч, 45.630 жолоочийн үнэмлэхийг шинээр хэвлэн олгож, Лицензийн төвийн санд хадгалагдаж байсан 8795 жолоочийг үнэмлэхийг буцаан олгох үйлчилгээг үзүүлжээ. Ял шийтгэл шийтгэгдсэн этгээдээс эрхээ хасуулсан санд бүртгэлтэй жолоочийн 896, жолоочийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй боловч шүүхээс эрх хасах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 147 иргэний эрхийг тус тус сэргээгээд буй юм байна.

 

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн теле камерын хяналтаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нийт 204.741 зөрчлийг илрүүлснээс 111.262 зөрчилд 966.110.000 /есөн зуун жаран зургаан сая нэг зуун арван мянга/ төгрөг торгууль төлөгдсөнөөс 93.479 зөрчлийн 821.791.000 /найман зуун хорин нэгэн сая долоон зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Мөн бэлэн бус хэлбэрээр 236.121 зөрчилд 2.240.355.625 /хоёр тэрбум хоёр зуун дөчин сая гурван зуун тавин таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийн торгууль нөхөн төлөгдөөгүй байсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүчингүй болгожээ.

 

Мэдээлэлтэй холбогдуулан Комиссын дарга болон гишүүдээс гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэхээр нэрсээ өгөөд байсан бөгөөд энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэн тул байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    16 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    50 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    58 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    1 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    1 цаг 34 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    1 цаг 50 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    2 цаг 1 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    2 цаг 17 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    2 цаг 39 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    2 цаг 58 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    2 цаг 59 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    3 цаг 7 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    3 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    3 цаг 39 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    3 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    4 цаг 35 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    4 цаг 42 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 50 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК