Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүгийн хуулиар ийм зохицуулалт хийнэ

2015-12-08
0
ЖИРГЭХ

        Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.


Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил,  өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа нийгмийн хэрэгцээ, шаардлага болон хүмүүсийн амьжиргаанд гарч буй нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Энэ шаардлагад нийцүүлэн УИХ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат онцлов.

 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль хэрэгжихэд хэд хэдэн хуулиуд батлагдах ёстой. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хохирлын сангийн тухай хуулиуд батлагдсаны дараа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг танилцууллаа.


Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь бүтцийн хувьд ерөнхий анги, тусгай ангитай, 30 бүлэг, 273 зүйлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий анги нь 9 бүлэг, 68 зүйлтэй.


1. Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасны дагуу ял оногдуулахад ялгаварлахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял халдаан хэрэглэхгүй байх зарчмыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд тусгасан. Түүнчлэн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, гэмт хэргийн шинжийг тодорхойлох, тайлбарлахад хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах, хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад хуулиар тусгайлан эрх олгож хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг ашиглаж болохоор хуульчилсан.


 2. Эрүүгийн хуульд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган заагласан.


3. Онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэж нэрлэн заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, Тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулаагүй.  Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халж гэмт хэрэг тус бүрд нь ял оноохоор хуульд тусгасан.  


4. Хуульд ялын төрлийг дараах байдлаар тусгажээ.

 

Үүнд:


    -Уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ялыг шинээр нэмэж, Монгол Улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан.Одоо хэрэглэж байгаа баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан.Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг тэнсэх боломжгүй, харин гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор заасан. Торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг өөрчилж, “хоёр мянган төгрөг”-тэй тэнцэх “нэгж” гэсэн хэмжигдэхүүнээр тооцохоор болсон. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Улсын Их Хурал ч, Засгийн газар ч тогтоодоггүй, харин Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орох боломжтойгоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд хуульд заасан илтгэлцүүр өөрчлөгдөж, хуулийг зүйл, заалт бүрээр өөрчлөлт оруулах шаардлагатай болох учраас тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “нэгж” гэдэг илтгэлцүүрийг авсан байна. Ханшийн өөрчлөлт гарсан, инфляц үүссэн тохиолдолд Улсын Их Хурал зөвхөн “нэгж”-ийг хэдэн төгрөгтэй тэнцүүлэх вэ гэдгээ эргэж харахаас өөрөөр хуулийн зүйл, заалт болгонд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй юм.


5. Хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан. Үүнд: шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нь нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:

    -үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ
    -эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
    -хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ.

6. Хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар хуульчилсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрд хорих ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгаж өгсөн.


7. Хуульд хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусад нь бүлэг болгож, хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээд өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байхаар хуульчилсан.


Хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах ял оногдуулах бөгөөд Террор үйлдэх, Террор үйлдэхэд бэлтгэх гэмт хэрэгт хуулийн этгээдийг татан буулгах ял оногдуулна хэмээн заажээ.


Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй 156 санал /77 санал нь анхны хэлэлцүүлгийн явцад, 79 санал нь эцсийн хэлэлцүүлгийн явцад гарсан/, найруулгын 58 санал нийт 214 санал, харин Зөрчлийн тухай хуулийн төслийг дагалдах холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар зарчмын 31, найруулгын 25 санал, нийт 56  саналыг Ажлын хэсгээс тус тус гаргаж, хэлэлцүүлэн батлуулсан байна.



Эрүүгийн хуульд заасан хариуцлага болон Захиргааны хариуцлагын тухай хууль, холбогдох бусад 210 гаруй хуульд заасан захиргааны зөрчил, түүнд оногдуулах захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгамжтай бөгөөд тохирсон хариуцлага тооцох асуудалд учир дутагдалтай явж ирсэн бөгөөд захиргааны хариуцлага оногдуулахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт давхардал, зөрчилтэй байсныг Зөрчлийн тухай хуулиар төрөлжүүлэн нэгтгэж, нэгдсэн стандартад оруулаад байна.


Мэдээллийн төгсгөлд  Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    12 цаг 50 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    15 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    15 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    15 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 34 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 3 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    17 цаг 14 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    17 цаг 33 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    18 цаг 10 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    18 цаг 31 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    18 цаг 35 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    18 цаг 53 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    19 цаг 15 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    19 цаг 22 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    19 цаг 47 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    19 цаг 54 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    20 цаг 0 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    20 цаг 4 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК