МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, III Бага хурлаа хийх шийдвэр гаргаж, товоо тогтоосон. Бага хурал ирэх бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд болох юм.
Энэ үеэр намын удирдлагууд, гишүүд нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, намын дотоод асуудлыг нухацтай авч хэлэлцэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Мөн нийслэл болон орон нутагт Бага хурлын гишүүдийн цөөн тооны орон тоо гараад байгаа аж. Тиймээс намын удирддагууд гишүүдтэйгээ дотоод асуудлаа хэлэлцэхийн зэрэгцээ орон тоо нь гарсан Бага хурлын зарим гишүүнээ нөхөн томилох юм байна.