УИХ-ын чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн зун баталсан. Уг хуулинд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжтой байх зохицуулалтыг тусгасныг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэж буй. Тус бүлэг уг асуудлаар Цэцэд гомдол гаргаснаар эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлтээ гаргасан байсан юм.
Хэлэлцэж буй асуудлаар МАН-ын бүлгийн гишүүд хатуухан байр, суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн,
Т.Энхэлээ