Тусгаар тогтнолын ордноо болж буй МАН-ын Бага хурал завсарлаад хэсэг хугацааны дараа гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлэхээр боллоо. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар илтгэл тавьсан.
Тус хуралдаанаар намын дүрмэнд болоод хүний нөөцийн бүрдүүлэлтийн асуудлыг хэлэлцэж, баримталдаг дүрэм журманд өөрчлөлт оруулна. Мөн санхүүжилтийн журманд өөрчлөлт оруулах юм. Орон нутгийн болоод УИХ-ын сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийг хэрхэн сонгох журманд хэлэлцэн батлах юм.