Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлнэ.
Хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хөгжлийн банкны 2014 оны жилийн эцсийн болон 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитийн дүгнэлтийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, Махны нөөц бүрдүүлэх, экспортыг дэмжих хөтөлбөр батлах тухай зэрэг нийт 18 асуудал хэлэлцэх юм байна.
Мөн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай, “Нүүрсийг хуурай аргаар ангилан ялгах системийн загвар төсөл хэрэгжүүлэх” харилцан ойлголцлын Санамж бичгийн тухай гэсэн 4 асуудлыг холбогдох сайд нар танилцуулга хийх аж.