Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: МАХН-тай юу, юугүй нийлэхгүй

2015-12-14
0
ЖИРГЭХ

        МАН-ын бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан.  Тус намын бага хурлын үр дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар  мэдээлэл хийж, сэтгүүлчдийн  сонирхсон асуултад хариулав.

 

-Бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр оновчтой байсан гэж бодож байна вэ? Намууд сонгуулиар бэлэн мөнгө амлаж, тараасан нь буруу гэж шүүмжилж байгаа.

 

-Тооцоо судалгаагүй, зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө улс орны эдийн засгийг өөд нь татаж авч явах биш уруудан доройтуулж, буруутгадаг юм байна гэдэг үг хэлсэн. Үүнтэй холбоотой АН-ын дарга өмнө нь иргэн бүртээ 21 мянган төгрөг тооцоо судалгаагүй өгч, зарагдаж байсныг хэлсэн байдаг. Тухай, тухайн үедээ УИХ, Засгийн газар хүүхдэд, иргэдэд мөнгө өгөх асуудлыг шийдэж байсан.  Тэр үедээ 3 сая хүний ажил, амьдрал, амжиргаатай холбоотой асуудалд тус нэмэр болохоор шийдэж байсан. Төр, улс гэж байдаг бол иргэдийн амжиргаа ямар төвшинд байгааг судалж, мэдэж,  тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх асуудал. Хүүхдийн мөнгө ч бай, иргэн бүрт 21 мянган төгрөг олгосон шийдвэрийг ч МАН дангаар эрх барьж байхдаа шийдвэрлэсэн зүйл биш. Тухайн үед өгөгдсөн мөнгө амьдралд нь ямар дэм болж байсныг иргэд хэлдэг. Амьдралд нь, эрхэлж байсан салбарт нь дэмжлэг болж байсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт үзүүлж байсан дэмжлэгүүд хэрэг болж байсныг ярьж байна. Өмнө нь олгогдож байсан мөнгөнүүд эдийн засаг, бизнесийн салбарыг дэмжсэн зүйлүүд байсан.   Зээл тавьж иргэдэд мөнгө олгохдоо тооцоо судалгааг бүгдийг хийсэн байлаа. Жишээлбэл, Тавантолгойн зүүн Цанхийн IV дэх үеийн нүүрсийг олборлож борлуулж дуустал 10 жилийн хугацаанд Хятадын Чалко компанид 1 тонн нүүрсийг 70 ам.доллараар зарахаар тусгасан байсан. Энэ бол 350 сая ам.долларыг эргэж төлөн хийгдэж байлаа. Гэтэл өнөөдрийн эрх баригчид  Монгол Улсад ашиггүй гэрээ болсон гэж гэрээлэгч талд асуудал тавьсаар байгаад хүчингүй болгосон. Өнөөдөр нүүрсийг 1 тонныг нь 18-20 ам.доллараар зарж байх жишээтэй.  Чингис, Самурай бондоор эдийн засаг бизнесийг дэмжсэн төслийг   3/1-д хүртэл тооцоо судалгаатай зарцуулаарай гэсэн шийдвэр өгсөн. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй зарцуулчихаад одоо жил гаруйнхны дараа зээлээ эргэж  төлөх болоод байна.

 

-МАН, УИХ-д жагсаалтаа сонгогддог асуудалд ямар байр суурьтай байна вэ? Энэ долоо хоногт МАН-ын бүлэг байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох уу?

 

-МАН УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад байсан зүйлгүй. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг тодорхой асуудал дээр завсарлага авч байгаа. Бид Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, хаагаад байж болохгүй. Өнөөдөр сонгуулийн хуулийн ямар тогтолцоо Монголд таарахыг ард түмнээсээ асууя гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард санал гаргасан. МАН-ын саналыг хэлэлцэхгүй гэсэн.  Гурван жилийн өмнө байгуулагдсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг төслөө УИХ-д оруулж ирэхгүй байсан. Бид улс  төрийн 21 намтай хамтраад Сонгуулийн хуулийн төсөл боловсруулсан. АН-аас бусад намын төлөөллын гишүүд оролцсон төслөө өргөн барихад 3 жил ажилласан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг мөн төслөө өргөн барьсан. Бид асуудлыг өмнө нь түүчээлж  явахгүй бол  эрх баригчид хөдлөхгүй байна.  Монголын 22 улс төрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тооллохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид  сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох ёстой. 

 

-МАН, МАХН хоёр нэгдэх талаар бага хурлын гишүүд ямар байр суурьтай байсан бол?

 

-Өнөөдөр хоёр нам нийлэх асуудлыг хэлэх боломжгүй. Өнөөдөр М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын шийдэх асуудал биш. Өнөөдөр тодорхой хариулт хэлэх боломжгүй байна. Бид өнөөгийн нөхцөл байдлыг бид харж байна.

 

-Нэр дэвшигчдээ яаж сонгохоор шийдвэр гарсан бэ. Өмнө нь хандив өгснөөр нь шийдэж ирсэн, энэнээс татгалзаж чадсан уу. Санхүүгийн асуудлаа шилэн болгож чадах уу. Угшил нэгтэй намууд нэгдэж сонгуульд оролцох талаар ярьсан уу?

 

-Өмнө нь хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр хамгийн гарах магадлалтай хүн хэн байх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Хэлэлцүүлгийн журам дээрээ намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал бодол ямар байна вэ гэдгийг үндэс суурь болгож авч үзнэ. Тэнд гарсан нэрс, Иргэдэд танигдсан байдал, иргэд хүлээн зөвшөөрсөн байдал, зэргийг харгалзаж үзээд аймаг, нийслэлийн намын хороод дээр түүнийг нэгтгэж УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын хороод дээр ярьж эцсийн шийдлийг гаргана. Эцсийн шийдвэрийг гаргахдаа анхан шатанд хийгдсэн хэлэлцүүлэг, олон түмний санал бодол ямар байна вэ, хоёрдугаарт, тухайн нэр дэвших хүн улс төрчийн хувьд тухайн тухайн сонгогдохоор өрсөлдөж байгаа хууль тогтоох юм уу орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж чадах хүн байна уу, энэ бүх талыг харгалзаж үзнэ. Судалгаа хийж байна, ямар байдлаар рейтинг нь өсч байна вэ, буурч байна вэ гэдгийг эцсийн байдлаар шийднэ. Ийм журам гарсан. Намын санхүүгийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа хэмжээгээр улсын төсвөөс тодорхой дэмжлэг авч байдаг. Нөгөөтэйгүүр, гишүүдийн татвар, хандив сонгуульд өгөхөд санхүүгээ бий болгож, сонгуулийн сурталчилгаа, дэвшүүлж тавьж байгаа бодлогоо олон нийтэд хүргэж ажиллана. МАН-ын санхүү тодорхой байдаг. Гүйцэтгэх дээд байгууллагаараа жил болгоны төсөв, сонгуулийн жилийн төсвийг бүх талаас нь тооцож баталдаг. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль, санхүүгийн холбогдолтой хуулийн хүрээнд гарах ёстой бүх мэдээллийг гаргаж байдаг. Угшил нэгтэй МАХН-ын тухайд бол арваннэгдүгээр сарын 4-нд хоёр намын ахмад гишүүд “Гарал үүсэл нэгтэй нам 2016 оны сонгуульд хамтарч орох ёстой, намын удирдлагууд энэ талаар ажиллах шаардплагатай байна” гэсэн өргөх бичгийг өгсөн. Манай намын хувьд 11 дүгээр сарын 25-нд 9 залуу намын удирдлагад “МАХН-тай нийлэх, эвсэх асуудалд тооцоотой судалгаатай, үндэслэл сайтай хандах ёстой. Юу, юугүй нийлэх ёстой гэж болохгүй. Удирдах зөвлөл аль алиныг нь ярилцсан. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед ярилцаж, санал солилцож байгаа. Сонгууль дөхөж байгаа учраас намын анхан дудн шатны гишүүд МАХН-ын гишүүдтэйгээ ярьж, ойлголцож байгаарай гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн байгаа.

 

-УИХ-д өргөн баригдсан Сонгуулийн хуулиуд дээр 48х28 тогтолцоог дэмжиж байх шиг байна. Энэ долоо хоногт МАН чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцох уу. Ардын нам төрийн ажлыг гацаадаг гэдэг асуудал яригдах боллоо?

 

-МАН дангаараа завсарлага аваад гацаасан зүйл байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүхий л намын бүлэг завсарлага авсан. МАН-ын Хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ELCHIN SAID MAAN MR. GEORGE GEDEG GENE YY ? (202.180.216.19)
    Mr George Lkhagvadorj Tumur, Mongolias Ambassador to Singapore
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    8 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    20 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    44 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    1 цаг 0 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    1 цаг 11 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 27 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    1 цаг 49 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    2 цаг 8 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    2 цаг 9 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    2 цаг 17 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    2 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    2 цаг 49 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    3 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    3 цаг 45 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    3 цаг 52 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    4 цаг 0 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    17 цаг 51 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    22 цаг 34 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    22 цаг 47 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК