Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын өнөөдрөөс 17-нийг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт Бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм байна.
Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Тэгвэл яг одоо БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Чингис хаан нисэх онгоцны буудалд буух гэж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)