БНСУ-ын 44 дэхь Ерөнхий сайд Хван Гё Аны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэлллээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордны “Баганат” танхимд хүлээн авлаа. Мөн үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэрбээр тун удахгүй Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад дахин айлчилж байна. Энэхүү айлчлал Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд өрнөж байгаагаараа онцлог юм.