УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг боловсруулаад байгаа. Тэрбээр энэ талаараа Ерөнхий сайдад мэдэгдэж хариу өгөхийг хүссэн. Тэгвэл түүний хариулт Ерөнхий сайд хариулт албан бичгээр хариулжээ. Тэрбээр уг бичигтээ С.Баярцогтыг огцруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд "Засгийн газрын гишүүнийг огцруулах эрх Өргөдлийн байнгын хороонд байхгүй. Монгол улсын хуулийг чанд мөрдөж ажиллахыг сануулъя" хэмээн бичжээ.
Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)