Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

2015-12-18
0
ЖИРГЭХ

   "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдөр /2015-12-18/-ийн дугаарт..

 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг холбогдох бусад хуулийн хамт нийтэллээ. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд ямар зарчмыг баримтлах, баримт бичиг нь дэвшүүлж байгаа зорилго, зорилтоосоо хамааран ямар төрөлтэй байх, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хэдэн үе шаттай байх, тавигдах шаардлага, санхүүжилт нь ямар эх үүсвэртэй байх зэргийг тодорхой тусгаж өгчээ.

 

 -Урт хугацааны буюу 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх  хөгжлийн бодлогын баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал,

 

- Дунд хугацааны буюу 8-10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт,

 

- Дунд хугацааны буюу 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний хөтөлбөр болон дэд хөтөлбөр, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр,

 

- Богино хугацааны буюу нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, нийслэл, сум, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, энэ хуулийн 6.5.1-д заасан үндсэн чиглэлд нийцүүлэн боловсруулсан улсын болон орон нутгийн төсөв гэсэн төрлөөс тус тус бүрдэх ажээ.

 

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Энэ хуулиар, эрчим хүч хэмнэлтийн талаар төрийн байгууллагууд түүний дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн хэрэгжүүлэх бүрэн эрх, эрчим хүч хэрэглэгчийн эрх, үүрэг, эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ зэрэг асуудлыг тодорхой болгосон байна.


    Мөн дугаарт нийтлэгдсэн Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиар, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай хоёр улсын холбогдох байгууллагын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталжээ.


    Эмхэтгэлд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь салбарын нэг мөн бөгөөд тус салбарын хөгжил нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ гэдгийг тус тогтоолоор тодорхойлж өгсөн байна. Үүнээс гадна салбарыг оновчтой зохицуулалтаар төрөөс дэмжихдээ ямар зарчмыг,  түүнийг хөгжүүлэхэд ямар чиглэлийг баримтлах зэргийг тогтоожээ.  Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэл, тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлсны зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын судалгаа ба хөгжлийн талаар хэрэгжүүлэх зорилтууд, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай зарцуулах, худалдааг хөнгөвчлөх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах хүрээнд тус тус хэрэгжүүлэх зорилтыг тусгасан байна.


    Эмхэтгэлд, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Ерөнхийлөгчийн хоригийн тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.


    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Гэрээний загвар батлах тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.


    Эмхэтгэлд, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ гэж   УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    4 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    15 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    31 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    53 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    1 цаг 12 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    1 цаг 13 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    1 цаг 21 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    1 цаг 31 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    1 цаг 53 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    2 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    2 цаг 49 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    2 цаг 56 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    3 цаг 4 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    16 цаг 55 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    21 цаг 38 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    21 цаг 51 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    Өчигдөр 11 цаг 08 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК