УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаад түр завсарлалаа. Тус бүлэг үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлэх аж. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд саналын хуудсыг автомат машинаар уншуулахын зэрэгцээ гараар давхар тооллого хийх ёстой гэсэн саналыг тусгасан. Харин үүнийг эрх баригч АН-ынхан дэмжихгүй байгаа юм. Мөн санал хураалтыг камераар бичиж үйл явцыг нь олон нийтэд нээлттэй харуулах зэрэг асуудлыг хөндөж тавиад байгаа.
Т.Энхэлээ