УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдах байсан ч ирц бүрдээгүйгээс хойшлов.
Байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон билээ.
Т.Энхэлээ