Сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын хэсэг хуралдаж байна. Тус ажлын хэсэг өчигдөр мөн хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан учир өнөөдөр дахин хуралдаж байгаа нь энэ аж.
АН, МАН, МАХН УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар тус, тусдаа сонгуулийн хуулийн төсөл өргөн барьсан. Харин эдгээр дөрвөн хуулийг нэгтгэж сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах болон саналын хуудсыг тоолох аргачлал зэрэг дээр намууд зөрүүтэй байр, сууриа нэгтгэх эсэх нь өнөөдөр тодорхой болно.
Т.Энхэлээ