УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаан 14.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм байна.
Сонгуулийн хуулиар АН, МАН, МАХН төсөл өргөн бариад байгаа. Уг хуулийн төслүүдийг ажлын хэсгийн хуралдаанаар нэгтгэх юм. Ингэхдээ зөрүүтэй байр, сууриар нэгдсэн саналд хүрэх ёстой.
Ажлын хэсэгт УИХ дахь нам эвслийн бүлгүүдээс гадна бие даагчдийн төлөөлөл багтсан юм. Тухайлбал, Ардчилсан намын бүлгээс тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагчдыг төлөөлж Х.Болорчулуун гишүүн нар ажиллаж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)