Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүйн байнгын хороо 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2015-12-22
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.12.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдэд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд, Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, Цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг зохицуулжээ.

 

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 зүйлтэй юм байна. 1 дүгээр зүйлд Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхийг баталгаажуулахаар тусгажээ. Мөн хуулийн төсөлд Цэц маргааныг дахин хянан үзэх асуудлыг Үндсэн хуультай нийцүүлэн засаж, зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргах эрхтэй байх, маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгөх, Цэцийн төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн татгалзан гарах үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт зөрчсөн гэх үндэслэл зэргийг нэмж, хуралдааны явцад Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй талаарх хориглолтыг бий болгохоор тусгасан байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

 

Үүний дараа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болонхолбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

 

Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, шүүн таслах ажиллагаанд тавих олон нийт хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ний өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан билээ.

 

Гэвч хуулийн “амин сүнс” болсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй оролцох асуудлыг зохицуулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 болон бусад заалтыг Үндсэн хуулийн цэц 2014 оны 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчинесдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн” хэмээн үзэж хүчингүй болгосон нь тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байна хэмээн Ч.Өнөрбаяр зөвлөх танилцуулгадаа дурдсан.

 

Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудлыг тэр бүр нарийвчлан тусгаж өгөөгүй учир өнөөгийн байдлаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэд шүүхүүд харилцан адилгүй байдлаар хандаж, үнэлэх асуудал гарах үндэс болж буй аж.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсонтой холбоотойгоор уг асуудлыг зохицуулж байсан хуулиудын хоорондын уялдаа холбоог алдагдаж, хууль хэрэглээнд үүссэн тодорхойгүй байдлыг арилгах шаардлага тулгарчээ.

 

Иймд эдгээр болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэнд хэрхэн ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах, шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгажээ.

 

Түүнчлэн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бичгээр дүгнэлт гаргах боломжгүй бол хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргах боломжийг энэхүү төслөөр нээж өгч буй юм байна.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа бөгөөд холбогдох хуулийн төслүүдийг мөн боловсруулжээ.

 

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, саналаа илэрхийлсний дараа төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 

Энэ өдрийн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдвэрлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ гишүүдэд танилцуулсан юм.

 

УИХ 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх “Захиргааны ерөнхий хууль”-ийг баталсан.

 

Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны хэлбэр, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэл зэрэг нийтлэг харилцааг зохицуулснаар одоогийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас материаллаг эрх зүйн зохицуулалтыг хасах, ингэснээр процессын хуулиар зөвхөн захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлагатай болжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан захиргааны шүүхийн хяналтын хүрээг нэмэгдүүлэх, хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт тохирсон зохицуулалтыг шинээр оруулах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх асуудлыг хуульчлах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, тасралтгүй явуулах зэрэг шаардлагын үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн захиргааны хэргийн харьяаллыг жагсаалтын зарчмаар хуульчилсныг халж, ерөнхий заалтын зарчмыг буюу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны бүх хэлбэр захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байхаар төсөлд тусгасан байна.

 

Мөн нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, байгаль хамгаалал, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах стратегийн өмгөөлөл, бодлогын нөлөөллийг бүх талаар дэмжих зорилтын хүрээнд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрх бүхий этгээдийг тодорхойлж, шүүхийн хяналтын хүрээг тогтоосон байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан юм. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    33 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    1 цаг 8 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    1 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    1 цаг 59 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    2 цаг 19 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    2 цаг 24 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    2 цаг 29 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    2 цаг 29 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    2 цаг 48 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    2 цаг 50 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    2 цаг 53 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    3 цаг 29 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 0 мин
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
    4 цаг 5 мин
  • А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
    4 цаг 9 мин
  • АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх нөхцөлтэйгөөр хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ
    4 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 24 мин
  • Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
    4 цаг 30 мин
  • Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
    4 цаг 32 мин
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 34 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК