УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн А.Бакейг улираан сонгохыг гишүүдийн олонх дэмжлээ.
Су.Батболд, Д.Лүндээжанцан гишүүдийн гаргасан саналыг үндэслэн хэлэлцэх асуудлын дараалалд Байнгын хорооны даргыг сонгох, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох болон Сонгуулийн тухай хуулиудыг үлдээн бусад асуудлыг хойшлууллаа. Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль, Хяналтын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудал дараагийн хуралдаан хүртэл хойшиллоо.