Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сул орон тоонд нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.
Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Г.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, "Цахим өртөө" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, "Икэл сан" ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэхээр шилжүүллээ.