УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Ингээд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар Л.Эрдэнчимэгийг, Эдийн засгийн Байнгын хорооны даргаар Ц.Баярсайханыг, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар Д.Батцогтыг,Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей нарыг сонголоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АН-ын бүлгийн дарга манай намын бүлгийн даргын ажлыг давхар хийгээд байх шиг байна. Манай намын хурал дээр орж ирээд "Манайх ийм саналтай байна" гэж хэлж байна. Бусад бүлгийнхээ үйл ажиллагаанд ингэж оролцож болдог юм уу. Хамтын ажиллагаагаа улс төрийн намын соёлоор явж баймаар байна. Байгаль, орчин хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны даргад Г.Уянгааг тавих гэсэн боловч танай намынханд таалагдаагүй. Танай намын бүлгийн дарга нэртэйгээр нь манай намын бүлгийг удирдах юм уу” гэв.
Т.Энхэлээ