УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн талаар бид мэдээлсэн.
Учир нь Б.Жавхлан ирэх сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшихээр кампанит ажлаа албан бусаар эхлүүлжээ. Тиймээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ийн гаргасан аж.
Гэсэн ч санал хураалтаар чуулганд ирсэн УИХ-ын гишүүдийн 50 хувь буюу 27 нь татгалзсанаар албан тушаалдаа хэвээр үлдсэн юм.
24tsag.mn