Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо хуралдаж доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тодруулбал,
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
Уг хуулийн төслөөр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг тэтгэвэрт гаргадаг болгох болон УИХ-ыг цэцэд төлөөлөн үйл ажиллагаанд нь оролцох гишүүнд шаардлагатай материалыг нь өгдөг байх гэх мэтчилэн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)