Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн тул Төсвийн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдах хугацаа энэ сарын 31-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. Харин энэ хугацааг ирэх жилийн хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгах асуудлыг хэлэлцсэн нь энэ юм. Татварын өршөөлд хамрагдах хугацааг сунгах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь нь дэмжсэнээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл сунгалаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)