УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн нарын хуулийн төслийн нэгтгэсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Т.Энхэлээ