Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталлаа

2015-12-25
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлсэн “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга Жарантайн Соёл-Эрдэнэ, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Содномдоржийн Санасэр, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Бадам-Очирын Галаарид нарыг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.


Эхлээд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа “Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

 

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр 4 хүнийг Улсын Их хуралд өргөн мэдүүлдэг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тус зөвлөлд нэр дэвшүүлсэн Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоо нар хуульд заасан үндэслэлээр, өөрийн хүсэлтээр зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн ба мөн зөвлөлийн гишүүн Дамбын Ганбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байгаа.

 

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга Жарантайн Соёл-Эрдэнэ, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Содномдоржийн Санасэр, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Бадам-Очирын Галаарид нарыг Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлж байна.

 

   1. Нэр дэвшигч Жарантайн Соёл-Эрдэнэ нь 1975 онд Ховд аймагт төрсөн, 1993-1997 онд Улсын Багшийн Их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн, 2014 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд “Олон нийтийн телевизийн хөтөлбөрийн хөгжил, төлөвшил” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 1998 онд “Ардын эрх” сонинд сэтгүүлч, 1999 оноос Монголын Үндэсний Радиод редактор, 2000-2011 онд Монголын Үндэсний Телевизэд редактор, 2011-2013 онд Шууд Телевиз, шууд.мн ХХКомпанийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “Батаар медиа” ХХКомпанийн захирал, Ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байна. Үндэсний түүх уламжлал, соёл урлагийг дэлгэрүүлэх, сурталчлахад идэвхийлэн ажиллаж буй ийм хүн байна.


   2. Содномдоржийн Санасэр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, 1998-2002 онд Монгол Улсын Их сургуулийг Эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн, 2002-2006 онд Америкийн Нэгдсэн Улсад мэргэжил дээшлүүлж, Калифорнийн Олон улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, 2009 оноос Монгол Улсын Их сургуульд Компанийн засаглалын чиглэлээр докторант. 2008 оноос Монгол Улсын Их сургуульд багш, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын гишүүнээр ажиллаж байна. “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллага нь дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатны гүүр болох эрхэм зорилготой байгууллага юм.


    3. Нэр дэвшигч Б.Галаарид нь 1966 онд Говь-Алтай Аймгийн Бугат суманд төрсөн. 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Уралын Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, 2011 онд Монгол Улсын Боловсролын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонины сурвалжлагч, “Улаанбаатар” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины эрхлэгч, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактороор ажиллаж байсан. 2014 оноос Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой.

 

Эдгээр нэр дэвшигчдийг хэлэлцэж, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр баталж өгөхийг хүсье” гэлээ.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дээрх гурван хүнийг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн  гишүүнээр батлав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.28.69)
    Наранбаатар нь нармаагаа нээлгээд Оюундарь нь согтуугаараа эрчүүлтэй зугаалаад дампуу газар даа татан буулгая
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • зочин (103.57.93.162)
    зайлуул энэ согтуу соелэрдэнэ тв ийн шалыг мөн ч их зүлгэсэн ховдын болохоор элбэгийн таалалд нийцэж дээ хөөрхөс
    2015 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    6 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    7 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    15 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    25 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    47 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    1 цаг 43 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    1 цаг 50 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    1 цаг 58 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    15 цаг 49 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    20 цаг 32 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    20 цаг 45 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    Өчигдөр 11 цаг 08 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК