Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан байна. Ингэснээр байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн горимын саналаар санал хураалгахад гишүүдийн 76.3 хувь нь дэмжив. Ингэснээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.