Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах ёстой ч шинэ жил ойртсон учраас тэр бололтой, хуралдаануудаа үндсэндээ цуцалжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр хуралдсангүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулиар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.