Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: МАН-ын шахалт биелэх боломж бүрдлээ

2015-12-28
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намуудын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж хуулийн хугацаанд баталсныг мэдээллийн эхэнд онцлов. Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийг 2013 онд Р.Бурмаа гишүүнээр ахлуулан байгуулсан. Явцын дунд Су.Батболд болон О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг Р.Бурмаа нарын гишүүдийн хуулийн төсөл дээр суурилж явахаар ойлголцож, гурван хуулийн төслийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт баталсан.

 

МАН болон парламентад суудалгүй улс төрийн намууд сонгуулийн автомат машины хяналтын тооллогыг 100 хувь хийе гэдэг зарчмын байр суурь дээр нэгдэж, шаардлага тавьсан. Үүний үр дүнд хар машины 50 хүртэл хувьд нь техникийн тооллого хийхээр хуульчлагдсан байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Хамгийн маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллогын асуудал байсан. Ардын нам ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа" гэв. Ингээд хуульд орсон тодорхой өөрчлөлтүүдийг танилцуулав.

 

Тухайлбал,

-МАН анхнаасаа хүнээ сонгох тогтолцоог дэмжиж байсан. Гэвч зөвшилцөл явагдсанаар 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогдохоор болсон. Гэхдээ гарсан дэвшил бол сонгогч намын нэр дугуйлахдаа  хүнээ харж сонголтоо хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс дэвшсэн жагсаалтыг сонгогчдод өгнө.

 

-Сонгуулийн тогтолцоог бүсчлэх саналыг эрх баригч нам оруулж ирсэн. Харин УИХ-д  суудалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар нь явуулахаар шийдвэрлэв.

 

-СЕХ-г татан буулгаж "Улс төрийн зөвлөл" гэгчийг байгуулах гэж байсныг хасуулсан. СЕХ сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байгууллага байхаар тусгагдсан.

 

-Саналын хуудсанд нам, эвслийг УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгалгүй УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр болов.

 

-Эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгов.

 

-Орон нутгийн сонгуулийн намын листийг үгүй болгож, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болсон. Өмнөх хуулиар УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэг өдөр, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгууль аравдугаар сард болдог байсан. Харин шинэ хуулиар УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль нэг өдөр хамтдаа, сум, дүүргийнх тусдаа явагдахаар болсон.

 

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг Р.Бурмаа нарын гишүүдийн төсөлд 14 хоног байсныг 18 болгож нэмэгдүүлсэн.

 

-18 насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэдэг шалтгаанаар шүүхийн шийдвэрээр ялагдсан хүмүүс УИХ-ын гишүүн болсон тохиолдол өмнөх сонгуулиар Өвөрхангай аймагт гарсан. Шинэ хуулиар үүнийг засч, 18 нас хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол тухайн нэр дэвшигчийг жагсаалтаас хасах заалтыг үгүй болгосон.

 

-Улс төрийн намуудын таван хувийн босгыг хэвээр үлдээсэн гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

 

Мөн энэ үеэр ипотекийн найман хувийн зээлийг МАН зогсоолоо гэх ташаа мэдээлэлд залруулга хийсэн юм. Энэхүү ташаа мэдээллийг анх олон нийтэд тараасан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр уучлал гуйгаагүй учраас МАН-ын нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан. Найман хувийн зээл зогссон асуудалд МАН ямар ч хамааралгүй нь шүүхээр тогтоогдоно гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлаар хандсан иргэн Базар "Бодь даатгал" ХХК-д ажилладаг. Энэ нь АН-ын угшилтай компани гэдгийг хүмүүс бараг мэднэ гэж тэрээр хэлэв.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.126.89.199)
    М.А.Н БОЛОН БУСАД НАМУУД ГЭЖ...АРД НЬ ХЭДХЭН ТООНЫ НӨХДҮҮД Л БАЙГАА БИЗДЭЭ! ЯАГААД ДАНДАА АРД ТҮМЭН ИНГЭЖ БАЙНА ХҮСЭЖ БАЙНА ГЭЖ ЯРЬДАГ ЮМ БЭ? ТЭР ТУСМАА МИНИЙ ӨМНӨӨС...
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (119.40.99.2)
    тиимээс энэ хоёр намаас салах гол арга нь ХҮН намыг сонгох эсвэл өөр намыг сонгож байж гэмээн энэ хоёр малуудаас салж чадна шүү ард иргэд минь ээээ уриалж байна.
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • Солонгот Балдан (27.123.213.98)
    Сонгуйлын хууль МАН-д ашигтай болсон.сонгуйлын хуудсуудыг гараар тоолоход МАН-ынхан үхсэн хүмүүсийг болсгож санал өгүүлж чадна, санал тоолох хуудсуудыг сэмхэн зурж хэргээс гаргаж чадна, саналын хуудастай хайрцгийг авч зугтааж чадна, санал тоолох хайрцаганд саналуудыг сэмхэн нэмж хийж чадна,амьд хүнийг санал өгөхөөс нь хасаж чадна, хар машингүй байх нь тэдэнд хамаагүй их ашигтайг олон бодит баримтаар дурьдаж болно.
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.31.85)
    МАНАН мөнхөд байна гээд л хэлчихээч дээ,ой гутаж байна,хоёр намаас.
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.34.213)
    хар машиннарр АН луйвардана. гараар бол хэцүү л дээ.
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ГАРААР ТООЛОХ АРГА ГЭДЭГ НЬ МАН-МАХН НЭГ НАМ БАЙХДАА СОНГУУЛИЙН ЛУЙВАР ХИЙДЭГ БАЙСАН Л АРГА Ш ДЭЭ... ХЭДЭН ЖИЛ ӨНГӨРВӨЛ 2008 ОНЫ7 САРЫН 1-НИЙ ЛУЙВАРЫН ҮЕД ҮҮССЭН БУСАРМАГ ЯВДАЛ НЬ МАРТАГДАНА ГЭЖ ТООЦОЖ БАЙГАА БОЛ ТА НАРТ ХЭЛЧИХЬЕ ... МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЮУГ Ч МАРТААГҮЙ ШҮҮ. ТОДРУУЛЖ ӨГВӨЛ 100 ГАРАН ХҮН Л ГАРААР ТООЛОХ, ЦААШИЛБАЛ ЖИЖИГ НАМАНЦАРУУДЫГ МАН-ЫНХАН ХАТГАЖ ЭНЭ ГАРААР ТООЛУУЛЖ, ЛУЙВАРАА ДАХИН СЭРГЭЭХ ГЭСЭН, ХУУЧНАА САНАГАЛЗСАН Л АРГА Ш ДЭЭ. МАН-ЫГ МЭДНЭЭЭЭЭ... НЭГ МУУ ЛУЙВАР ХИЙДЭГ, МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭ УГЖНЫ ХҮҮХЭЛДЭЙ БАЙЛГАХ Л ГЭСЭН ХЭРЭГ Ш ДЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ АН-ЫНХАН ШИНЭ-САЙН САЙХАН ЗҮЙЛ ХИЙГЭЭД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ДУНД НЭР ХҮНД НЬ ӨСӨӨД, МАН МАХН-ЫНХНЫ ШЭЭСИЙГ НЬ ГООЖУУЛААД БАЙГАА ЮМ ЧИНЬ
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • mongol (73.241.138.175)
    ,,Mongol uls tooni mashin hereglehee bolihheregtei. Er ni ediin zasag hugjihgui baigaa ni tooni mashinaar buruu bodood baigaa yum bish uu. Bugd garaaraa tooltsgooyo.Tegvel uls ch hugjine MAH
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • zochin (112.72.12.17)
    MAN ehleed ih tom surjin yum yarij baisnaa nam taviulchaad DEVSHIL gej yarihdaa icheech
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
    • Хуц алаа
      Чи хуц муу золбин ал.
      2016 оны 12 сарын 28
  • Зочин (43.242.243.52)
    Наад хар машинруу санал орсонл бол будлиулна гэдгийг та нар мэдэжл байгаа даа!!!???Ер нь тэр намын жагсаалтч гэсэн Үндсэн хуулиа зөрчиж байгаа биздээ УИХын гишүүд бүгд ард түмний төлөөлөл байх ёстой байтал яахаараа намын харьяалалаараа нам төлөөлсөн гишүүд энд байх ёстой юм бэ.Эндээсл намаа өөрсдийгөө хамгаалсан хууль баталдаг ард түмнээс ангид гишүүд гараад байгаа шдээ
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
    • АН ал
      Дуу муу АН ал.
      2016 оны 12 сарын 28
    • Зочин
      калькулятороор бодоод сампингаар шалга.... маны мал
      2016 оны 12 сарын 28
  • зочин (202.21.117.114)
    Бямбацогт сайн байна, тоолох хар машиныг сонгохдоо харж байгаад сугалаагаар сонгохгүй бол, АН программыг өөрчилсөн машинаа тоолуулахгүй шүү дээ, иргэд бидний саналыг нэгийн ч зөрөөгүй тоолохыг бид хүсэж байна, өгсөн саналаа аль ч намд луйвардуулмааргүй байна,
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
    • 5112
      ЗАЙЛУУЛ ЯАЖ ЛУЙВАР ХИЙХ ВЭ ГЭЭД... ХУУЧИН ЛУЙВАР ХИЙДЭГ АРГАА ЭРГҮҮЛЖ НЭГ ХЭРЭГЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ??? ОЛНЫ НҮДЭН ДЭЭР НЬ ХАР МАШИН, ГАР АРГААР ТООЛСОН ДҮНГ НЬ ҮЗҮҮЛЭЭД, НААД МУУСАЙН ЛУЙВАРЧДАА ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗЭЭР ГАРГААД, БААС-ШЭЭСТЭЙ НЬ ХУТГААД ӨГӨӨЧ... ТЭГЭЭД ЦААШДАА МАН-МАХН-ЫНХНЫ НАЙРУУЛСАН ХОРОНД БҮҮ ОР. НЭГДЭЦГЭЭЖ НАЭАД МУУСАЙНУУДАА НЯМДОРЖИЙНХ НЬ ХЭЛДЭГЭЭР НАМАГ-БАЛЧИГТ НЬ ХАЯ... ТҮЙ ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ОРМОРУУД
      2016 оны 12 сарын 28
    • Тэнэг ал.
      Ухаантай малаа ваахахаха
      2016 оны 12 сарын 28
    • Зочин
      Tenegt malaa
      2016 оны 12 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    37 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    44 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    52 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    14 цаг 44 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    19 цаг 27 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    19 цаг 39 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    22 цаг 57 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    22 цаг 59 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    23 цаг 4 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    23 цаг 38 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    23 цаг 47 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    23 цаг 49 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    23 цаг 51 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    Өчигдөр 10 цаг 03 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК