Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

2015-12-28
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нар өнөөдөр /2015.12.28/ хэвлэлийн бага хурал хийлгэж, Сонгуулийн тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурал өмнөх сонгуулиас авсан сургамж, алдаандаа үндэслэн сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа боловсронгуй болгосоор ирсэн. Энэ удаад Улсын Их Хуралд суудалтай намууд болон нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцлийн үндсэн дээр шинэ оны босгон дээр Сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэж баталлаа гэдгийг хэвлэлийн бага хурлын эхэнд онцлов.

 

Тэрбээр мэдээлэлдээ, Сонгуулийн тухай хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал, Улсын Их Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулахаар шийдвэрлэсэн нь зардал хэмнэх, нөгөө талаар улстөржилтийг багасгах ач холбогдолтой юм. Мөн өмнө нь тус тусдаа зохицуулалттай байсан Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар боллоо. Түүнчлэн сонгогчдын саналын хуудсыг зөвхөн автомат машинаар тоолдог асуудал нь олон нийтийн дунд хардалт сэрдэлт төрүүлж, улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс намуудын зөвшилцлийн үр дүнд сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийхээр зохицуулж өгсөн зэргийг дурдлаа.

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:-Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг Р.Бурмаа нарын гишүүдийн хуулийн төсөл дээр суурилж явахаар ойлголцож, гурван хуулийн төслийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийн хүрээнд хувь тэнцүүлсэн тогтолцооны сонгуульд нэр дэвшигчдийг бүсчилсэн байдлаар нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байсан ч улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан тул зөвшилцөл хийснээр өмнө нь байсан 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог хэвээр үлдээсэн. Гэхдээ энэ удаад гарсан дэвшил нь сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болгосон явдал. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаарх нэрсийн жагсаалт бүхий хуудсыг хэвлэж сонгогчдод тарааж өгөх юм гэдгийг хэллээ.

 

Харин Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа:-Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн үйл ажиллагааны процессыг илүү нарийвчлан зохицуулж, сонгуулийн ажиллагаа нь сонгогчдод ойлгомжтой, хяналттай, шударга, ил тод байхад чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн. Сонгуульд саналаа өгөхөөс бусад бүх үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллага болон тойрог, хэсгийн хороодын үйл ажиллагаа, улс төрийн намуудын болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн зарцуулалт, тайлагналт сонгогчдод ил тод байхаар зохицуулсан. Түүнчлэн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх үед техник хэрэгсэл ашиглан тооллогын явцыг дэлгэцэээр харуулж баримтжуулах, мөн нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулж ил тод явуулах юм.

 

Нөгөө талаар сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлд их анхаарсан. Мөнгөний зарцуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс мөнгө хөрөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийсэн. Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсан бол шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан. Энэ хуулиар намууд ихээхэн хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн нэрсийг ил тод байлгах үүрэг хүлээж байгаа. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болж байгаа. 

 

Өөр нэг зохицуулалт нь сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг аль болохоор багасгаж, шуурхай шийдвэрлэхэд анхаарсан. Энэ хуулиар сонгуулийн маргаан дээд тал нь 60 хоногийн дотор шийдвэрлэгдсэн байх юм. Түүнчлэн сонгуультай холбогдсон хуулийн нэр томьёог нэг мөр болгож цэгцэлсний зэрэгцээ сонгулийн төв байгууллагын эрх, үүргийг нарийвчлан зохицуулж өгсөн гэдгийг хэллээ.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өмнөх хуулиар орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болгосон. Түүнчлэн төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болж байгаа. Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид үндсэн үүрэгт ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой гэдгийг нэмж хэллээ.

 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүдийн мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асууж тодруулан хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Солонгот Балдан (27.123.213.98)
    Сонгуйлын энэ хууль бол ард түмэнд огт хэрэггүй хууль болжээ. Учир нь 1-рт ард түтний сонголтгүйгээр нэрсийн жягсаалтаар нөгөө луйварчид өөрсдөө төрд гараад ирэх юм байна. 2-рт ард түмэн эх орон хоёроо цөлмөж гарар шороогоо гадгаш худалддаг хүмүүсийг УИХ-аас эргүүлэн татуулахгүйюм байна.
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.94.156)
    Simbernaal
    2016 оны 12 сарын 29 | Хариулах
  • Songogch (182.160.35.24)
    Huraldaa suudaggui gishuuded bi lav sanalaa ogohgui! Hicheelee tasladag ouytan yamar bilee. Huraldaa suudaggui gishuud dahiad songuulid orood hereggui biz ee!!!
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Ардууд (203.194.118.89)
    За тэгээд хариуцлагаггүй гишүүдийг хуралдаа суудаггүй, хэрэг зөрчил гаргадаг, сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлдэг эргүүлэн татах талаар ямар зүйл заалт орсон бэ, товарищууд аа?
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    37 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    44 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    52 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    14 цаг 44 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    19 цаг 27 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    19 цаг 39 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    22 цаг 57 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    22 цаг 59 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    23 цаг 4 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    23 цаг 38 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    23 цаг 47 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    23 цаг 49 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    23 цаг 51 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    Өчигдөр 10 цаг 03 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК