Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
-“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
-Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Амаржаргал нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд. /Засгийн газраас 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Нууц асуудал /хаалттай/;
- Эцсийн найруулга сонсоно.