Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ сарын 18-ны дотор НӨАТ-ын баримт олгохгүй бол торгуулна

2016-1-04
0
ЖИРГЭХ

        НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын тухай хууль энэ сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Уг хуулийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Татварын Ерөнхий газрынхан мэдээлэл хийлээ.

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Мини хайпер маркет"-д очиж худалдан авалт хийж баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэн баталгаажууллаа. Түүний уг дэлгүүрээс худалдан авсан бараа үйлчилгээний баримтанд бар код, сугалаанд оролцох тусгай тоо зэргийг хамт хэвлэсэн байсан билээ. Яг үүнтэй адил иргэн таны худалдан авсан бараа үйлчилгээ бүрийн баримтын доор тусгай код, тэмдэгтийн хамтаар байх ёстой юм. Иргэн та уг баримтаа цуглуулж жилийн эцэст нийт худалдан авсан бараа үйлчилгээ бүрийнхээ хоёр хувийн татварыг авахаас гадна хоёр долоо хоногт тутамд сугалаанд оролцох боломжтой болох юм. Сугалааны сан 22 тэрбум төгрөг бөгөөд сард хоёр удаа сугалаанд оролцох аж. Хэзээ ямар сугалаанд оролцох ёстойг ebarimt.mn-ээр байршуулах юм байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтынхаа баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэхээс гадна ганцхан татварын 1800 байцаагч бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байгаа юм. Иргэдийнхээ оролцоотой эдийн засгийг ил тод болгож байгаагаараа давуу талтай юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч далд, бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болж байна. Иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя. Би худалдан авалтынхаа хоёр хувийг авч, сугалаанд оролцоно гэж нэхэж авах хэрэгтэй" гэв.

 

Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг хэвлэж өгөх мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэх үүрэгтэй. Эдгээрийг энэ сарын 18-ны дотор хэрэглэж иргэдэд сугалааны кодтой баримт өгөхгүй бол аж, ахуй нэгжүүдийг нийт орлогынх нь хоёр хувиар нь торгох юм байна. Татварын Ерөнхий газрын 1800 байцаагч энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах аж.

 

Иргэдийн хувьд хамгийн эхлээд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох ёстой. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь хүн/иргэн/ та энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгож байгаа НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм.

 

Ямартай ч одоогийн байдлаар “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” хүнс, “Скай” худалдааны төв, “БОСА” сүлжээ дэлгүүр зэрэг газруудаас сугалаатай баримт хэвлэж эхлээд байгаа аж. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Ганбаатар (202.131.233.10)
    Хууль, дүрэм, журмаа судлалгүйгээр хмар доороо хагархайтай юм чинь хамаагүй ээ гээд бураад байж болохгүй. НӨАТ-ын тухай хуулийн дагуу НӨАТ суутгагчаар бүртгүүлсэн ААН-үүд аль 2006 оноос эхлэн хэрэгжсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу борлуулж буй бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ дээр НӨАТ болох 10 нэмж борлуулна. Харин НӨАТ суутгагч биш нөхдүүд НӨАТ-гүй үнээрээ л борлуулна. Та НӨАТ суутгагчаас худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцааж авна. Харин НӨАТ суутгагч биш ААН-ээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний баримт чинь зөвхөн сугалаанд оролцоход чинь хэрэг болно.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    olon bair tvreeceldeg xylgaicnydac ab
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.110)
    Энэ хэдэн онгироо хүүхэд шиг тэнэгүүдийг ашиглан овсгоотой зарим хүмүүс мөнгө олох юмаа. Аливаа зүйлийг сайн бодож байж хийхгүй онгироо хүүхэд шиг, нэг юм сонсоод л хийнэ гэж мөнгө үргүй зарцуулахын зэрэгцээ ядарсан ард түмнээ мөлжих юм. Бат-Үүлийн рэйлбус, усан хөшиг, одоо энэ нэг зүйл. Одоо хэрэгжүүлж байгаа зүйл нь ямарч бэлтгэлгүй байх юм.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
    • emee
      yadarsan ana ulam yadarch, chadarsan ana ulam chadarlaa. bukh baraa 2 khuvi nemegdej, ard tumnii nuruun deer zalarlaa.
      2016 оны 01 сарын 05
  • Saihan balag (202.9.41.35)
    Mmm bars, bombogor, narantuuliinhan yah be jijig dund delguuree shullaa naad barimtiin mashinaa lizing zeel yu bdagiin 50 iig ni tolood abah bolomjgui yum uu
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.143.12)
    Ter shahaanii undur unetei pos mashin heniih ni biznes ve.avaad zailtcgaa novshnyydaa
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.143.12)
    Oy tolgoig hylyylj.olon tolgoig evdrelchuulne.huurguj baugaad alaltcyylah ni dytaa yu .il todoo uursud deeree ehleed heregjuul. shilen dansnii hyyli haa b.na
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.24.41)
    Arai ch dee.Yadarsan ard irgedee xol deeree dongon dangan zogsoj baigaa bizness erxlegchidee tatwariin argaar shulaxnuu?????? Tom bizness xiideg garuudaasaa naad tatwaraa awaach.nNeex xudlaa ard tvmnee bodson nowshnuud.Ard irged sard xeden togrog xeregleendee zartsuulj baigaag dawxar xyanaj vvn deer ni doroolood irgen xvn bolgonoos ta sard teden togrognii xudaldan awalt xiisen bna.Iim uchraas ta bolomjiin amidarch baingaa yum bna gex bailgvi.Bvr dawraad irdeesee nemj tatwar awna gex baix daa.
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.114.61)
    Ямарч амьдралгуй юм хийж тесел нэрээр менге идэхээ болиоч ээ унэхээр шалгаж узэж байгаа бол бэлтгэлгуй газар дээр еренхий сайдаа очиж узээч гэж хэлмээр бна гадуур ийм талон егехгуй л бгаа шуу дээ
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.24.214)
    Дэлгүүрээс НӨАТ нэмсэн үнэтэй бараа авснаас захаас хямд бараа авсан нь дээр байдаг. Захууд НӨАТ төлөгч болвол ядарсан иргэдийн худалдан авах чадвар улам буурах байх даа.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Yag vnen.bi law zaxaas l awna.
      2016 оны 01 сарын 04
  • zochin (103.229.123.63)
    barimt ugj baigaa gazar alga bna heleheer urdaas doromjlood bna
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.11.90)
    Jijig hunsnii delguuruud yah bol
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.11.90)
    Ter hewlegch ni say garan gene.awah chadaltai hun her olon bgaa bol do
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.74)
    Hudoo sumand net baihgui tegeed yah uu butehgui yum hiihiin
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.12.8)
    орон нутгийн иргэд яах ёстой вэ зөвөлгөө өгөөч,оны эхний 4 хоногт 200 гаран мянган төгрөгний худалдан авалт хийчлээ,нэг ч талон алга одоо яах вэ
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.28.54)
    50.000.000 borluulat hurehgui bol noat tolohgui ee sanaa zovltgui jijhig gazruuud ihineh ni tolhgui shuu deee.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зөвлөх (202.131.235.130)
    Том захуудын лангуу түрээслэн худалдаа хийдэг иргэд яах вэ? Ялангуяа гадаа лангууныханд маш хүндрэлтэй шүү дээ.
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (27.123.214.108)
    oron nutgiihn yaah we? yamar utsand handah we?
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.195.22)
    Тэр машиныг ньхаанаас авах вэ
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.102)
    kasin mashin chini haana bnaa. oron nutagt alga
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • b.baigali (203.91.117.4)
    Oron nutgiin hvmvvs bvrtgegdsen delgvvriin nersiig haanaas yaj harj boloh u
    2016 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    35 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    42 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    50 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    14 цаг 42 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    19 цаг 25 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    19 цаг 37 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    22 цаг 55 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    22 цаг 57 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    23 цаг 2 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    23 цаг 36 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    23 цаг 45 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    23 цаг 47 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    23 цаг 49 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    Өчигдөр 10 цаг 03 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК