Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж хойшиллоо.