Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын Орон тооны бус зөвлөхөөрөө томиллоо. Ингэснээр Төрийн тэргүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч, тэдэнтэй ойртож ажиллахад тун ч дөхөм болж байгаа талаар Хараагүйчүүдийн холбооныхон ярьж байна.