Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Тухайлбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Энхцогт , Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (2)