УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй шалтгаанаар цуцлагдлаа. Өргөдлийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх байсан юм.