зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ хууль: Гавъяат, Ардын, Улаан тугийн одон шагналуудыг олгохгүй

2016-1-07
0
ЖИРГЭХ

        Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулав.

Мэдээллийн эхэнд тэрбээр “Төрийн шагналтай холбоотой харилцааг Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж ирсэн. Энэ асуудлыг хуульчлах шаардлагатай гэж үзсний үндсэн дээр Төрийн шагналын хуулийг боловсрууллаа. Тус хуулиар шагналын босгыг өндөрсгөж, ойр, ойрхон олон хүнд шагнал олгодог байдлыг арилгахаас гадна зарим шагналыг байхгүй болгож байгаа. Мөн шагналуудын одон, медалийн хэв, загварууд өөрчлөгдсөн" гэв. 

 

Уг хуулийг УИХ-д удахгүй өргөн барих бөгөөд батлагдвал энэ оны 10 дугаар сараас хэрэгжиж эхлэхээр төлөвлөжээ. 

 

АРДЫН ЖҮЖИГЧИН, ГАВЪЯАТ, СҮХБААТАРЫН ОДОН ЗЭРЭГ ШАГНАЛЫГ БАЙХГҮЙ БОЛГОЖЭЭ

 

Хуулийн төсөл нь 7 бүлэг 40 зүйлтэй. Түүнд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлжээ. Ингэхдээ зарим шагналыг байхгүй болгосон аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг байхгүй болгожээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго дор шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэгээс ихгүй хүнд олгох зэргээр тогтоож өгчээ. Түүний зэрэгцээ гавьяа шагналыг хэн, хэн гардуулах вэ гэдгийг ч хуульчилж өгсөн аж. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар тус тус зааж өгчээ.

 

ШАГНАЛЫН БОСГЫГ ӨНДӨРСГӨНӨ 

Монгол Улсын баатар цол Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно. Улсын эрдэнэ цол Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна.

 

Улсын эрдэнэ цолыг 3 жилд нэг удаа цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно. Чингис хаан одон Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно. Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээнэ. Уг цолыг жилд 50 хүртэл хүнд олгоно. Эрдэнийн очир одон Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнд олгоно. Жилд 100 хүртэл хүн гардуулна. Алтан гадас одон Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнд олгоно. Уг одонг жилд 1000 хүртэл хүнд олгоно. Цэргийн гавьяа одон Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулна. Одонг жилд 500 хүртэл хүнд олгоно. Эхийн алдар одон Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна. Хөдөлмөрийн хүндэт медаль Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан хүнд олгоно. Цэргийн хүндэт медаль Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медаль Эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно. Найрамдал медаль Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Энхийн төлөө медаль Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Төрийн соёрхол Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгоно.

 

Тус хуулийн төсөлд Эрхэм дээд шагналаар

-Монгол Улсын баатар, Улсын эрдэнэ цол, Чингис хаан цол,

 

Эрхэм хүндэт шагналаар

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон,

 

Хүндэт шагналаар                            

Алдан гадас одон, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар I II одон

 

Медалиар

Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль зэрэг төрийн дээд одон медалийг олгож байхаар тус хуулийн төсөлд тусгасан байна.

 

Танилцуулгын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн дараах асуултад ийн хариулсан юм.

 

-Хуулийн төсөлд хууль хэрэгжих хугацааг хэдийгээр гэж төлөвлөж байгаа вэ?

 

-Хугацааны хувьд ирэх аравдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөх хугацааг хуулийн төсөлд тусгаж өгсөн.

 

-Энэ удаагийн парламент баталж амжих болов уу?

 

-Энэхүү асуултын цаана бас нэгэн санаа байгаа болов уу гэж харж байна. Одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Үүнийг хууль болгоё гэсэн. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан байгаа.

 

-Зарим медаль шагналыг хассан гэх мэдээлэл байгаа. Яг ямар медаль, одонг хассан юм болоо?

 

-Бид уламжлал, залгамж чанараа хуулийн төслийг боловсруулахдаа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй байна шүү дээ. Ингээд Чингис хааны одон үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ дүйцэх болов уу. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх болов уу.

 

-Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгох уу?

 

-Миний хувьд шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.

 

-Иргэдийн дунд шагналд тодорхойлоод багагүй хугацаагаар буюу хоёр гурван жилээр хариу нь ирэхгүй хүлээж байгаа, Гавьяатын шагналыг авахад зургаан сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг. Энэ мэт гомдол санал ирдэг үү?

 

-Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Нэг сумынх гэхээрээ хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Өгсөн өгөөгүй гээд бөөн хэл ам үүсдэг хариуцлагагүй хандлага бий. Одоогоор Гавьяат цол хүссэн 8000 хүн байна шүү дээ. Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байвал зогсооё гэж байгаа юм. Ийм асуудал байвал Ерөнхийлөгчийн тамгын газарт авчирч өгнө үү. Тэр бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах болно. Хэрэв ийм асуудал үүссэн бол тэр асуудал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.

 

-Төрийн дээд одон медаль олгох үед нийгмийн даатгалын баталгааг хэрхэн хангах вэ?

 

-Нийгмийн баталгаа гэдэг маш чухал асуулт юм. Алдар зүтгэл гавьяа авсан хүмүүст тодорхой нийгмийн баталгааг гаргаж өгдөг. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хуучин шагналтай иргэдийн нийгмийн халамж хадгалагдана. Нийгмийн баталгаа ч насман туршид нь давхар явагдана. Шинээр оруулж байгаа хуулинд нийгмийн баталгааны тухай оруулж өгөөгүй.

 

-Одоо олгох шагналын фонд дууссан уу. Хэр нөөц байгаа вэ?

 

-Ихэнх одон тэмдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт суугаад тэрхүү мөнгийг Зоос гоёл үйлдвэрт захиалгаа өгөөд хийлгэх зүйл юм. Нөөцөнд байгаа одон медаль ч бий тухай бүрт нь хийгээд явж байгаа одон медаль ч бий юм.

 

Хуулийн төслийг энд дарж уншина уу. 

Т.ХУЛАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Иргэн (59.153.85.86)
    Монгол төрийн уламжлал, хүний хийсэн бүтээсэн алдар гавъяа баталгаажуулах нэр төрийг ингэж уландаа гишгэж, үлдсэн богино хугацаандаа олны дургүйцэл хүргээд хэрэггүй ээ. Ардын хэмээх цол байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл энэ цолыг Улсын эрдэнэ гэж өөрчилж байгаа бол тэрийгээ зарлах хэрэгтэй. Улсын эрдэнэ гэдэг нь Богд хааны үеийн шагналын нэр шиг санагдаж байна. Дуучин Болд, Сосорбарам,Бат-Үүл нарт өгсөн тэр том шагналуудыг ард иргэдийн хэлэлцүүлгээр олгосон бол шагналын босго өндөр болжээ гэж үнэмших байлаа.Иймд бүх зүйл урьдын адил хэвийн байсан нь дээр байхаа.
    2016 оны 07 сарын 21 | Хариулах
  • Булганы иргэн (27.123.213.186)
    Энэ одон медаль угаасаа хэрэггүй ш дээ... Балайраал нээх их худлаа шагнал өгөөд л ...
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Иргэн (180.235.180.216)
    Социолизмын үед юу хийснийг нь төр шалгаж баатар, ардын, гавьяат олгодог байсан.Тэдний шинэ технологи төр худалдаж авах ёстой.Ийм хэлбэрийн шинжтэй өөрчлөлт хэрэггүй ээ.Сүхбаатарыг л дарж Чингэсийг гаргаж авах санаагаа гүйцэлдүүлэх л гэж байгаа юм байнаа
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин (150.129.141.10)
    Сүхбаатарын одонг устгах санаагаа хэрэгжүүл вээ.тэр хүн байсандаа өдий дайтай яваа шүү
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
    • аянга
      Арайл биш юм да Сүх жанжины бунханг 2005 онд өмхий хужаа нараар бариулаж байсан шүү дэ одонг нь байхгүй болголоо гэсэнч монголийн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших нь үнэн
      2016 оны 01 сарын 08
  • Зочин (119.40.98.162)
    iim hogiin tosol bh uu hunii hodolmoriig junhene unelj ogdog bsan hodolmoriin gaviyanii odon bhgui suhbaatar gej janknii nertei odon bhgui busad ni bolohoor bgaad bdag yu ve huzuugui odon taraagchaa
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • м (103.57.92.170)
    юу л хийгээд байна даа
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • bataa (66.58.202.7)
    hamgiin ih shagnal ogson ni elbegee biz dee. kkkk iim l gar sh te. tertei tergyi ynegyi boloh shagnaluudyg boondoj reklam hiisen um bn l daa. odoo byyr ineedtei shagnaluud gargaad irlee.ovormongol chini tusgaar uls bish shyy dee. bid bol tusgaar uls.elbegee bol argagyi l hutgan yimyylegch um bn
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.195.34)
    Чингис хаан цол өгөх нь хаашаа ч юм бэ дээ. Ганц л Чингис хаантайгаа байвал яасан юм.
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.195.34)
    Нэгээс ихгүй хүнийг шагнана гэж юу гэсэн үг вэ?
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.242)
    Сухбаатар хун харин Чингис бол хун биш тул Сухбаатарын нэртэй одон байж болохгуй гэжээ Одоо удахгуй Элбэгдорж, Энхбаярын нэртэй одон гарна даа
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Mungu-gui odon medal hereggui (122.201.24.175)
    Yun shagnal, odon medali ve????? Uunees uur uls eh orond heregtei olon zuil bga shtei....... YANAaaa
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • bats (103.229.122.114)
    Ug ni ingeh basiim bol uuruu uguhgui l baisan baihgui uy da uuruu ugch ugchuud daraa ni ingeh ni utgagui de
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Хүзүүгүй одон (202.21.106.140)
    Хүзүүгүй одон гаргаад Бат-Үүлд өг
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
    • Ob
      Kkk
      2016 оны 01 сарын 07
  • Зочин (202.179.28.46)
    He he Chinges haan tsol bish odon bailgudee
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Бялдууч (202.179.6.110)
    Яг үнэн. Сүхбаатарын одонг хасаад Элбэгдоржийн одон гэж шинээр гаргая. Анхных нь одонгоор Бат-Үүл ахыг шагная
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    sine huuchin holison yostoi nohoin baas huuliin tosol bna erdoo suhbaatariin odong l baihgui bolgoh gesen sanaa bna
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    hairan shn SUHBAATAR JANJNII NERTEI odon hunii hodolmoriin unelgee bolson hodolmoriin gavyani odon muu huzuugui hulgaich mongol ulsiin shine tuuhtei holbootoi bolgoniig uguisgeh yumaa pizda chin
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
    • zizi
      harin tiimee .ene suhbaatartai holbootoi buhniig uguisgeh uma.tuuh bol tuuh sh de.
      2016 оны 01 сарын 07
  • голио (202.55.191.130)
    улсын тэргүүн өрхийн эзэн байж ард олон ядуурч улё орон туйлдаж байхад шагнал одон яриад яахав дээ хүзүүгүй новш минь эзийн зсагийг өөд татах засгийн газрыг эмхлэх их хурлыг ажиллуулах гээд хийх ажил гөө мөн их байна даа захчин баас минь
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Erguu malaa chinii ajilguu zalhuu guilagchin baigaad yurunhiilugch yamar hamaa bainaa
      2016 оны 01 сарын 07
  • Зочин (202.9.41.72)
    Oor hiih ium oldohgui l bagaa ium baihdaa orowdolte amitan shagnal awlaacn iala awaaguicn iala
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    suhbaatar nerend l ih dyrgui boltson humuus ymaa 21onii tusgaar togtnold tiim dyrgui baidgiin boluu
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
    • zochin
      olon gaming yu yasan yum chini argagui shuu dee
      2016 оны 01 сарын 07
    • Зочин
      Sukhbaatariin odong yagaad bhgui bolgoj bgaan bol? Harin ch ner hund buhii saikhan odon shvv de. Yavtsuukhan bodol sanaanii undsen deer gargasan shiid l bna daa... Sukhbaatar gej hun mongolchuudiin toloo Mongol ulsiin tusgaar togtnoliin tuluu hiisen yumtai buteesen gavyatai hun shvv !!!!
      2016 оны 01 сарын 07
  • Би байна (103.9.88.210)
    Энэ хараал идсэн хүзүүний булчинд өөр хийх ажил байхгүй л дээ. Үнэхээр ерөнхийлөгч бол гавъяа шагнал өгөх хэмжээний эрх мэдэлтэй л үлдэх юм хойно. Гэхдээ Монгол төрийн уламжлал, хүний хийсэн бүтээсэн алдар гавъяа баталгаажуулах нэр төрийг ингэж уландаа гишгэж, өөрийгөө баатар мэт харагдуулах ямар шаардлага байнаа. Хэрэв зарим одон медалийг байхгүй болгох гэж байгаа бол урд нь авсан хүмүүсийн одон медалийг хүртэл байхгүй болгох хэрэгтэй. Нэгэнт Монголын төр өгөхөөсөө ичээд байгаа одон медаль шигээ урд нь олгосон хүмүүсээсээ бас ичээд татгалзах хэрэгтэй. Төр нь Ерөнхийлөгч нь хэрэггүй, ичмээр, бөөнөөр нь тараадаг, худалдаж авч болдог гэж зарлаж байгаа юм чинь урд авсан хүмүүс бүгд л тийм байж таарна даа
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.22.178)
    Сүхбаатарын одонг байхгүй болгох гол зорилготой юм байна, та нар наад одон медалиа АН-ын паритзануудаар заруулахаа болиоч ээ. 5 саяд алтан гадас 10 саяд гавьяат болгож өгий гээд явж байна гэнэ.
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (185.64.197.136)
    Shagnaliig uuruu habtgairuulsan shuu,odoo genet uhaan orj gene
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (185.64.197.136)
    Ene jujaa ch iim l sanatai
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (185.64.197.136)
    Balain ,Suhbaatar gedeg hunii ner Mingolij tuhend oruulsan gabiya zutgel baihgui boljee huurhii
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (202.70.36.74)
    чамд өөр хийх ажил алга бна уу, цаана чинь ард иргэд өлбөрч үхлээ. тэр Булганг шоронд мэдүүлэг өгөх чадваргүй богосон бна гэнэ.
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Ajil olj hii umhii zalhuu malaa
      2016 оны 01 сарын 07
  • Зочин (183.81.171.135)
    Маш зөв санаачлага байна. Хавтгайрсан халамж гэдэг шиг хавтгайрсан шагналыг цэцглэх цаг болсон
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.229.121.171)
    Zov huuli bna.
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Хятадын захиалгаар монголын түүхтэй холбоотой зүйлсийг устгаж байгаам уу
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    BALAI YUM
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.28.109)
    Оройтсон бороо
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Үнэн донгио хууль байна
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    8 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК