Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, нэгдсэн саналд хүрэх ёстой. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны А танхимд 10.00 цагт эхэлнэ. Харин МАН-ын бүлэг энэ цагт Б танхимд хуралдаж эхлэх юм. Мөн "МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан энэ цагт В танхимд болно.
Т.Хулан