УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа онцоллоо.
Мөн Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа илэрхийллээ.
УИХ-аар энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Эл асуудлыг дэмжих боломжгүйгээ Х.Болорчулуун гишүүн онцлов.