Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутнуудыг ялгаварлахгүйгээр 70 мянган төгрөгийг олгох ёстой гэв

2016-1-11
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөх асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох асуудлыг МАН 2006 онд хэрэгжүүлж байсан. Эдийн засаг хүнд үед хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм, ийм ч учраас хүүхдийн 20 мянган төгрөгийг нэмэгдүүлье гэж хуулийн төсөл санаачилж байсан ч УИХ хэлэлцээгүй. Хүүхэд бүрийг ялгаварлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгоход 110 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардаж байгаа. Тиймээс 2016 оны төсвийн тодотголтой цуг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэх шаардлага тулгарч байгаа тул эл асуудлыг Засгийн газар эхний ээлжинд оруулах ёстой гэж үзсэн" гэлээ. 

 

Дээрх асуудлыг хэлэлцэх шатанд бүлгийн зарим гишүүн 0-3 хүртэлх насны хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгох санал илэрхийлсэн бол 0-3 настай эхчүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болох саналыг гаргажээ. 

 

Мөн тус бүлгээс оюутнуудыг ялгаварлахгүйгээр 70 мянган төгрөгийг олгодог байх ёстой гэдэг саналыг гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Оюутан бүрт олгож ирсэн 70 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болж хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар 70 мянган төгрөгийг нийт оюутны 30 хувь авдаг. Энэ бол өрхийн төсөвт ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тийм учраас оюутны 70 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох хуулийн төсөл санаачилна. Хоолоо, дэвтэр номоо худалдаад авчих боломжийг Монголын төр олгох ёстой” гэв.

 

Тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх болсныг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн. МАН ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ анх жилийн зургаан хувиар тогтоож байсан. Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг найман хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга таван хувь руу оруулах боломж бүрдлээ гэдгээ мэдэгдлээ. Үүнийг дэмжиж байгаа. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ иргэд анхаарах ёстой. Бага хүүтэй нэрийн дор хийсвэр үнэ өртөгтэй орон сууц худалдан авч хууран мэхлэлтэд нь оров гэж анхааруулав.

 

Мөн тэрээр МАН-ын бүлэг тэтгэврийн зээл, малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагаа дахин тавина гэдгээ онцоллоо. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд эдгээр төрлийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломж байгаа гэнэ.

 

 Улс төрийн намын тухай хуулийн төслийг хувьд бусад намуудтай зөвшилцөж байж нэгдсэн саналд хүрнэ. Мөн бүлгийн дарга эзгүй байгаа учир энэ талаар ярилцах боломжгүй. Бүлгийн даргыгаа ирсний дараа дахин хуралдаж уг асуудлыг хэлэлцэнэ. гэлээ. 

 

Мөн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг хэрхэх шаардлагатай талаар судлах юм байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (122.201.31.193)
    Elbegdorj gedeg teneg neher erenhiilegch bolohiin tuld oyutnii 70 iig amijirgaanii dood tewshind hurgej huuhdiin megiig egne ard tumniig bayujuulna gej dongodoj garch irsen getel odoo yu bolj baigasg ard tumen harj hohirch bna
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • БААГИЙ (202.126.89.175)
    Гадныхан хүүхдийн боловсролд их анхаардаг, тэр ч байтугай гадны олон зуун оюутнуудад тэтгэлэг өгөөд л суралцуулдаг. Манайх тэгдэг бил үү. Боловсрол, мэдлэгтэй хүн Монголын баялаг гээд л ярьдаг биз дээ. Ямарч эцэг, эх хүүхдээ гайгүй сургуульд сургах, мэргэжил эзэмшүүлэх гэж л өмсөх зүүх, идэх уухаа хасан байж зүтгэдэг. Улс эх оронд минь сайн боловсон хүчин хэрэгтэй байхад Төр нь яагаад ялгаварлахгүйгээр дэмжлэг үзүүлж болохгүй гэж. Хөгийн уутанд хүртэл хэдэн тэрбумыг зарж болоод л байхад түүнээс дорд үзэж болох уу. Хүн бүр л эцэг, эх болдог жамтай. Дэмжиж байна.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • орсоо (122.201.22.130)
    Иймхэн багаюмаар оноо авөхгүй ичиг ичиг
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • m mx am x (50.141.35.7)
    baga tenegt
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Лха (150.129.142.30)
    Юу гээчийн тэнэг бодолтой авгай дээр суудаг нь тодорхой байна шүү дээ .Хичээлдээ үлгэн салган яваж ,сурах нэр хэмээж хотын гудамж метрлэж байгаа өчнөөн аваргуудад сар бүр зугаа цэнгээнийх нь мөнгийг зүгээр л өгч байх юм гэнэ дээ оюунхор эгч.Үгүй яаж бодохоороо ингэж боддог байна .Сурсан шиг сурдагт нь өгөх нь зүйн хэрэг шүү дээ .Монголыг бүр нэг хорлох гэсэн сэтгэлтэй нам шүү.
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.229.121.177)
    Odoo bolio! Jaahan mongo bgaa yum bol oor ireeduid heregtei yum bari. 10 mynagan togrog nemsen nemeegui amidral neeh oorchlogdohgui
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.121.94)
    Songiili doxood ed nar bur soliorch exelj baix shig bnadaa
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.22)
    Оюунхорол өөрөө л оюутнуудыг хооллохгүй юу. Бидний төсвөөс хооллож ундлаад аниа нь л та нарт мөнгө өгсөн шүү гэж сонгуулийн пи ар хийчихэж
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.22)
    Толгой нь дампуураад гацаад байхад 1072 хувьцаа ч гэж тал еэвэн үзүүлээд нөгөө тал нь хаана байна гэхээр нь энэ гэж үзүүлэхтэй адил даа. Эрүүл ухаантай юм ярихад яадаг юм бэ эд. Яаж доромжилоод байна даа энэ нөхөд
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.22)
    Оюутнуудад 70 мянгыг олгодог нь цэвэр улс төрийн шоу. 18 нас хүрчихсэн ажиллаж бүтээхэд бэлэн болчихоод зарим нь бүр гэр бүл болчихсон байхад мөнгө өгч өөхшүүлдэг тун буруу тогтолцоо. Коммунизм биш ш дээ. Оюутнуудыг буруу юманд бүү сурга.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Новшнууд !!!!! (43.242.243.49)
    Популизм хийж оюутнуудын саналыг авах ганц л зорилготой ажээ, эд нар!!! Цаана нь улс орны эдийн засаг яаж сүйрэх нь эдэнд ёстой падлий алгаа!!!!!
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.121.232)
    Оюутнуудад бол Үгүй гэж хэлнэ. Шалгуурын дагуу л олгох хэрэгтэй. Юу бүтээдэг хүмүүс вэ эд нар. Миний мэдэхийн л гэмт хэрэг хийдэг, хариуцлага гэж нойл хүмүүс шүү дээ.
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
    • иргэн
      Яг үнэн зөвшөөрөхгүй шоудаад хэрэг төвөг тарина. Тэрний оронд хүүхдийн мөнгийг нэм
      2016 оны 01 сарын 11
  • zochin (223.131.132.208)
    hynii umnuus surch baigaa bish uursduu l byh yumaa hariutsah yostoi sh dee.mungugyi bol ajil hiij mungutei bolood surah heregtei
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.115)
    Oyutan -hudulmurchin huntei adil yum l daa,,, tiimees hariutslagatai bh yostoi! Surch chadaj bj tetgemjee avah yostoi, uuruur helvel tetgevriin hugshin bish l geed bgaam
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.41.124)
    зөв шүү дээ нэг юм оюутан болчихоод хэцүү шүү дээ?? 70000 ийг нь хүүхдүүдийг ялгахгүйгээр олгох хэрэгтэй шүү ... онц сурдаг хүүхдэд өгнө ч гэх шиг ийм тэнэг яриа яригдаад байсныг нь санаж байна бүр тэнэг онц сурч гэх шиг энэ бол тэнэглэл ..... хүүхдүүд хөгжидгөөрөө хөгжөөд л явна шүү дээ хүүхүүдийг ингэж ялгаврлаж болохгүй
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ ЮМТАЙБАЯР... ЯАЖ АН-ЫГ ХАРЛУУЛАХ ВЭ? ГЭЖ БОДОХООС ӨӨРИЙГ БОДДОГ ЮМУУ??? ТЭР ААВЫНХАА ЗАЛГАМЖ ХАЛАА НЬ БОЛООД, ХҮҮХНЭЭ ЭРГҮҮЛЭЭД, ХУЛГАЙН АНГАА АГНААД Л ЗАВААРЧ ЯВАХГҮЙ.... УЛС ТӨРД ОРЖ ААВАА ХААЦАЙЛАХ АЖЛЫГ МАН-ЫН ДЭМЖЛЭГТЭЙ ХИЙХ ГЭЭД Л БАЛИАРТАЖ ЯВАХ ЮМ...
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    САЙН СУРСАН Ч МУУ СУРСАН Ч ЯДУУ ОЮУТАН ШҮҮ ДЭЭ. ТАЛХ ,НОМ ДЭВТЭР, ХАГАС БҮТЭН САЙНЫ АВТОБУСНЫ ,УТАСНЫ НЭГЖ АВАХ ГЭЭД ХЭРЭГТЭЙ БАЙГАА Ш ДЭЭ. ОЮУТНУУД ТА НАР ЭЛБЭГЭЭГЭЭС 70.000 НЭХЭЭЧ
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЛБЭГДОРЖ СОНГУУЛИЙН ӨМНӨ БҮХ ОЮУТАНД 70.000 ӨГНӨ ГЭЖ ГАРЧИХААД ОДОО ХУЛЬХИДААД БАЙНА ШҮҮ ДЭЭ
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.11.98)
    инфляци буурсан нөхцөлд банкны хүү бүх төрлөөр буурах ёстой болдог эдийн засгийн онол байдаг инфляци буурсан нь сайн үзүүлэлт харин цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх боломжтой болж байна ингэснээр ард түмний амьдрал сайжирна
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    13 цаг 31 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    18 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    18 цаг 27 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    21 цаг 44 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    21 цаг 46 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    21 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    22 цаг 26 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    22 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    22 цаг 37 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    22 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    22 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    23 цаг 1 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    23 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    23 цаг 30 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    23 цаг 53 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК