УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хугацаа болсон тул АН-аас Ж.Батзандангийн нэрийг Өргөдлийн байнгын хороонд нэр дэвшүүлсэн юм. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргад дэмжлээ. Одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж батлах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Намайг хугацаанаас өмнө чөлөөлөх гэж байна. Миний чөлөөлөгдөх хугацаа болоогүй байгаа” гэж уурлалаа. Тэрбээр маргааш буюу энэ сарын 13-ны 11.00 цагт өнгөрсөн 2015 онд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах юм байна.
Т.Хулан